Монголын анхны номын цахим дэлгүүр
Шүүлтүүр
Ном
Соёл, урлаг
Кино. Кино урлагийн түүх
Дэлгэц
Зохиолч: А.Баасандорж
ISBN:
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 124
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 145x205 мм
Жин: 265.0 гр
Үлдэгдэл: Номны үлдэгдэл харах
Үндсэн үнэ: 6,000₮
Төлөх үнэ:
5,820₮
Онлайн хөнгөлөлт (3%)
Улаанбаатар хот дотор 38,000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.

 

"Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино урлаг" гэсэн В.И.Лениний үг бий. Хэдийгээр одоо В.И.Ленинийг муулан буруушаах нь олонтаа байгаа ч түүний хэлсэн энэ үг үнэ цэнээ огтхон ч алдаагуй хэвээр байна. Кино хэмээх энэхүү гайхамшигт урлагийг бүтээхэд ямар нарийн чимхлүүр хөдөлмөр орж, ямар их зовлон бэрхшээл тохиолддогийг уншигч та тэр болгон мэдэхгүй. Тэр бүхнийг зөвхөн киноны уран бутээлчид л сайн мэдэх нь ойлгомжтой.Та бидний, нүдний өмнө жирэлзэн өнгөрч, үйл явдал, уран санаагаараа сэтгэл санааг ховсдон татагч киног бүтээгчдийн зовлон жаргал, зураг авах үед тохиолдсон сонин хачин явдлын тухай өгүүлсэн бэсрэг номын анхныхыг өчүүхэн сэтгүүлч бивээр 'уншигч таны оюуны мэлмийд толилуулж байна. Бас эрхэм хүмүүн та энэ номоос нэг намын үзэл суртал, дарангуйллын сүүдэр, кино урлагт хар мөрөө хэрхэн үлдээж байсныг, кино зураг авах үеэр ямар эмгэнэлт явдлууд тохиолдож болдогийг нэлээд сайн мэдэж авах буй заа.

Холбоотой ном
Сүүлд үзсэн номын түүх