Монголын анхны номын цахим дэлгүүр
Шүүлтүүр
Ном
Соёл, урлаг
Кино. Кино урлагийн түүх
Антолог буюу Гилромоц
Зохиолч: Доржхандын Төрмөнх
ISBN:
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 254
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 160.0 гр
Үлдэгдэл: Номны үлдэгдэл харах
Үндсэн үнэ: 10,000₮
Төлөх үнэ:
9,700₮
Онлайн хөнгөлөлт (3%)
Улаанбаатар хот дотор 38,000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.


Би насаараа телевиз, кинонд ажиллажээ. Нэвтрүүлэг гэгч яг л самбар дээр шохойгоор бичээд дараа нь арчиж орхидог шиг хожим үлдэх юм багатай урлаг.

Ганц нэг юм архивт бий ч гэлээ түүнийгээ дахин нэвтрүүлэхэд их явдалтай. Баримтат кино үлддэг гэвч бас л хаагуур гарах вэ гэдэг түвэг ихтэй. Харин сүүлийн хэдэн жил бичсэн нийтлэлүүдээ болон саяхан гараад үзэгчид гайгүй хүлээж авсан кино зохиолуудаа эмхэтгэж нэг ном болгох нь зүйтэй юм гэж бодлоо.

Гэхдээ нийтлэлүүдээ сонгохдоо нэг их цаг хугацаа, болсон үйл явдлын хариу үйлдэл маягтай зүйлсээ хасаж хэзээ ч уншиж болохыг шүүж оруулав.

Ялангуяа кино зохиолыг яг ийм байдлаар хэвлэсэн зохиол гадаад оронд ч ховор байдаг бөгөөд манайд кино бичих сонирхолтой залуус олширсон болохоор сайхан гарын авлага болох магадлалтай тул нэг ийм цоморлиг хэвлүүлж байна. Кино зохиол яг л минийх шиг дээд тал нь 120 хуудас доод тал нь 50 орчим хуудастай мөн л куриер хэмээх бичгийн машиных шиг фондоор бичсэн байдаг.

"Загалмайлсан эцэг" киноны нэгдүгээр ангийн яг ийм зохиолыг би Нью-Йоркод амьдарч байхдаа хэд дахин хувилсан принтерийн хувь олж үзсэн нь ердөө л 87 хуудас цаас байж билээ. Тэнд ийм кино зохиолын эх хувь бараг л номын дэлгүүрээр зарагдахгүй бөгөөд харин сүүлийн үед "Мирамакс" тэргүүтэй кино компаниуд ингэж хэвлэж гаргадаг болжээ. Энэ нь ч киноныхоо пиарт багтдаг болохоор тэдний хийдэг ажил юм. Харин бүр тодруулан хэлэх нэг зүйл байна. Энэ номыг хэвлэж өгч байгаа "Жигд өнгө" ХХК түүний захирал Л.Чинзориг өмнө нь миний эмхэтгэн гаргасан "Кино зохиолчдын библи" номыг хэвлэж өгсөн номын буянтан бөгөөд энэхүү номыг мөн л олон түмэнд буян болох зорилгоор маш хямд хэвлэж номын буян хурааж байгаад гүнээ талархаж байна

Энэ номонд орсон 2 зохиол яг л анх найруулагчид очсон хувь бөгөөд би хожим огг гар хүрээгүй хэвээрээ байгаа нь энэ. Ихэнхдээ найруулагч нар 30 хувь өөрчлөөд кино болгодог. Киног нь үзсэн хүн уншихад бүр ч сонин. Зарим хэсэг нь тэр чигээрээ хасагдаж зарим хэсэг нэмэгдсэн байдаг болохоор уран зохиолоор хүмүүжсэн манай уншигчдад сонин байх болов уу мөн кино зохиол бичиж байгаа бичих хүсэлтэй залуучуудад харах юм болох болов уу гэж бодоод "Бодлын хулгайч" "Лардьма" хэмээх хоёр зохиолоо оруулав... За энэ олон үгээр яахав тэртэй тэргүй олон үг унших гэж байгаа хүнд.

Д.ТӨРМӨНХ

Холбоотой ном
Сүүлд үзсэн номын түүх