Монголын анхны номын цахим дэлгүүр
Шүүлтүүр
Хүүхдийн ном
Хүүхдийн уран зохиол
Үлгэрийн ном
Үнэг чоно хоёр
Зохиолч: Ц.Рэгзэнбазар
ISBN:
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 8
Номын хавтас: Картон
Номын хэмжээ: 205x170x17 мм
Жин: 212.0 гр
Үлдэгдэл: Одоохондоо үлдэгдэл байхгүй
Үндсэн үнэ: 6,500₮
Төлөх үнэ:
6,305₮
Онлайн хөнгөлөлт (3%)
Улаанбаатар хот дотор 38,000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.

Үнэг чоно хоёр хамт явж байгаад замын хажуугаас гүзээ шар тос олжээ. Энэ тосыг хоёулаа тэгш хувааж идэхийг завдаж байтал Үнэг: - Энэ тосыг энд идэхэд зохисгүй. Хүн их явж байна. Харин өндөр уулын орой дээр гарч идье гэжээ. Чоно: - За тэгье, яаж авч явах вэ? гэж гэнэ. Үнэг: - Авч явах ч юухан байх вэ. Үүрээд л явчихна. Харин аахилах гэж л нэг айхавтар ажил бий дээ гэхэд Чоно: - За би үүрэхийг нь үүрье. Харин чи аахилж үз гээд шар тосыг үүрээд явж гэнэ. Үлгэр цааш хэрхэн үргэлжлэх болон үнэг ямар ов заль гаргаж шар тосыг ганцаараа идэх болдог талаар энэ номноос уншаарай.

Холбоотой ном
Сүүлд үзсэн номын түүх