Монголын анхны номын цахим дэлгүүр
Шүүлтүүр
Ном
Соёл, урлаг
Кино. Кино урлагийн түүх
Мэргэжлийн телевиз
Зохиолч: Г.Мэндхүү Т.Өнөрсайхан
ISBN: 9789997327864
Хэвлэсэн он: 2015
Хуудасны тоо: 114
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 245x175x8 мм
Жин: 215.0 гр
Үлдэгдэл: Номны үлдэгдэл харах
Үндсэн үнэ: 12,000₮
Төлөх үнэ:
11,640₮
Онлайн хөнгөлөлт (3%)
Улаанбаатар хот дотор 38,000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.

Телевиз юуны түрүүнд мэдээллийн хэрэгсэл, урлагийн хамссан өвөрмөц салбар юм. Нийгмийн харилцааны хэрэглүүр, амьдралын илэрхийлэл мөн. Нөгөө талаар техник технологийн хурдац, хөгжлийг харуулсан тод жишээ билээ. Хурдацтай хөгжиж буй өнөөгийн манай нийгэмд телевизийн салбар, техник технологи, үзэгчиддээ чирэгдсэн, тэднийг гүйцэж ядсан байдал эртнээс анзаарагдах болсон. Нийгмийн урд гарч, олон нийтийг дагуулах учиртай телевизийн салбар өгсөх бус уруудах хандлага илт ажиглагдах болсон нь дотоод хүчин зүйлүүдтэй ихээхэн холбоотой. Тэгвэл эфирийн цагаа юугаар нөхөж, хаанаас үнэгүй кино олоод тавьчих вэ, оройн ярилцлагын цагийг хэнийг ч хамаагүй оруулаад нөхчихье гэж өдөр хоногийг аргацаасан хэлбэрээр биш, өөр хоорондоо өрсөлдөж, үзэгчдийг дагуулж, улмаар бүсийн хэмжээнд, цаашлаад үндэстэн дамнасан телевизийн суваг болох том зорилгын нэг алхмаа хийхэд "Мэргэжлийн телевиз" ном та бүхэнд гарын авлага, туслагч тань байх болно.

Холбоотой ном
Сүүлд үзсэн номын түүх