Монголын анхны номын цахим дэлгүүр
Шүүлтүүр
Ном
Спорт
Намтар, дурсамж
Хугараагүй ноён нуруу
Зохиолч: Тадахиро Номүра
Орчуулагч: М. Сугар-Эрдэнэ
ISBN: 9789996238970
Хэвлэсэн он: 2015
Хуудасны тоо: 160
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x145x8 мм
Жин: 205.0 гр
Үлдэгдэл: Одоохондоо үлдэгдэл байхгүй
Үндсэн үнэ: 10,000₮
Төлөх үнэ:
9,700₮
Онлайн хөнгөлөлт (3%)
Улаанбаатар хот дотор 38,000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.

Монголын жудочид тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпын наадамд амжилттай оролцож, ганзага дүүрэн ирдэг уламжлалтай. Дэлхийн жүдогийн хүчирхэг гүрний нэг манай улсын хүүхэд залуус жүдо бөхийн спортоор хичээллэх нь улам бүр нэмэгдсээр байгаа билээ. Наран улсаас үүдэлтэй энэхүү спортоос алдар цолоо мандуулсан олон мундаг аваргууд төрөн гарсан юм. Тэдний нэг, жүдо бөхийн түүхэн дэх цорын ганц олимпын гурван удаагийн аварга, Япон улсын иргэн Тадахиро Номүра 37 жил жүдо барилдсаны эцэст энэ жил зодогтайллаа.

Гурван наснаасаа эхлэн жүдотой нөхөрлөж, 40 настайдаа зодог тайлсан тэрбээр "Хугараагүй ноён нуруу" номдоо өөрийн тамирчны амьдралын уналт босолт, ялалт ялагдлын талаар илэн далангүй бичсэн байна. Жүдо бөхийн ертөнцөд амжилт гаргахад хичээл зүтгэл, бэлтгэл сургууль ямар их хэрэгтэйг ирээдүй хойч үедээ захин үлдээжээ. Мөн тамирчин хүнд сэтгэл зүй, бие махбод, ур чадвар ямар чухал вэ гэдгийг онцолсон байна. Жүдо бөхөд хоёргүй сэтгэлээр "дурлаж", үнэнч зүтгэсэн Тадахиро Номура шантарвал шантрахаар хэцүү гэмтэл бэртэлтэй олон учирсан ч ноён нуруу нь хугаралгүй даван туулсан тамирчин билээ. Тэрбээр гурван олимпт босоо байсан нууцаа, 40 нас хүртлээ зодог тайлалгүй барилдсан амжилтаа энэ номдоо дэлгэрэнгүй бичжээ. Жүдо бөх түүний хувьд өөрөөрөө, үнэнч шударга байх ганц талбар нь байв. Жүдо бөхөөр хичээллэж буй, хичээллэх хүүхэд залуусын төдийгүй спорт сонирхогчдын шимтэн унших ширээний ном нь болно гэдэгт итгэж байна.

Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулга

Холбоотой ном
Сүүлд үзсэн номын түүх