Монголын анхны номын цахим дэлгүүр
Шүүлтүүр
Ном
Сэтгэл судлал
Нийгмийн сэтгэл зүй
Энэ муу санаа ноорог-1: Уншаад ч хэрэггүй ойлгохгүйгээс хойш...
Зохиолч: Л. Мөнх
ISBN: 9789996244766
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 108
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 290x175x10 мм
Жин: 210.0 гр
Үлдэгдэл: Номны үлдэгдэл харах
Үндсэн үнэ: 25,000₮
Төлөх үнэ:
24,250₮
Онлайн хөнгөлөлт (3%)
Улаанбаатар хот дотор 38,000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.

Эрт эээээээээ урьдын цагт нэг жижигхэн хотод олон янзын нүдний шилтэй хүмүүс аж төрөн сууж, айл гэр болон амьдардаг байж гэнэ ээ. Тэр хотын хүмүүс яагаад ч юм өөр өөр өнгөтэй нүдний шил зүүдэг гэнэ. Улаан өнгийн нүдний шил  зүүсэн хэсэг нь улаан дүүрэгт, цэнхэр өнгийн шилтэй нь цэнхэр дүүрэгт, ногоон  өнгийн шилтэй нь ногоон дүүрэгт амьдардаг гэнэ. Энэ хот нийтдээ есөн дүүрэгтэй. Дүүрэг болгоны оршин суугчид хорвоо ертөнцийг өөр өөрийн өнгөөр харах бөгөөд тэрнээс нь өөр өнгө байдаг гэвэл үхэн хатан эсэргүүцэж, өөр хоорондоо байлдаад эхэлдэг гэнэ.

"Хорвоо өнгөтэй юу? Өнгөтэй" гэдэг дээр бүгд санал нэгддэг ч яг ямар өнгөтэй вэ? гэхээр л болохоо байчихдаг гэнэ. Дайн дажин дэгдээд л, бие биенээ алж устгаад л, жижигхэн хотоо нураачих шахдаг гэнэ. Эцэс төгсгөлгүй юм шиг үргэлжилсэн цус урсгасан аймшигт он жилүүдийг ахин давтахгүйн тулд есөн дүүргийн удирдагчид уулзан зөвлөлдөөд ер бусын шийдвэр гаргаж гэнэ.

Нэг өнгийн нүдний шилийг түүхийн дурсгал болгон музейд хадгалаад, бүх өнгийг нэгтгэсэн олон өнгийн нүдний шил зүүх хууль баталж гэнэ. Хууль батлагдсан өдрөөс шил зүсэгч, алт мөнгөний дарханууд ажилдаа дарагдаж гэнэ. Хорин долоо хоногийн дараа гэхэд л бүх өнгийг зүйж хийсэн эрээн мяраан шилтэй иргэд хотын гудмаар холхиж хорвоо ертөнцийг олон өнгөөр харан гайхаж гэнэ, хөл нь газар хүрэхгүй хөөрөн баярлаж гэнэ.

Холбоотой ном
Сүүлд үзсэн номын түүх