Монголын анхны номын цахим дэлгүүр
Шүүлтүүр
Хүүхдийн ном
Хүүхдийн уран зохиол
Ургамал. Амьтдын тухай
Миний хөөрхөн муужгай
Зохиолч: М.Тогмид
ISBN: 9789996252402
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 15
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x140x2 мм
Жин: 30.0 гр
Үлдэгдэл: Номны үлдэгдэл харах
Үндсэн үнэ: 3,200₮
Төлөх үнэ:
3,104₮
Онлайн хөнгөлөлт (3%)
Улаанбаатар хот дотор 38,000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.

Уг номонд Эрдэнэ хүү, муур хоёрын хөгтэй явдлын тухай өгүүлнэ. Баавгай эзнээ хайрлаж ялааг нь үргээх гээд хамх цохьсон тухай үлгэр сонсоод Эрдэнэ хүү тэр баавгайг муурнаас нь тэнэг юм байна гэж шогширно. Гэтэл муур нь бас эзнийхээ юмыг харамлан ялгааг нь үргээх гээд бөөн хэрэг мандуулна.

Улирлын шалгалт ойртоход 
Уншиж бичих юм зөндөө
Хичээлээ давтаад Эрдэнэ 
Хачин завгүй суулаа
Эрээн муур нь дэргэд
Элдэв юмс шохоорхон 
Эрэвгэр сахлаа сэрвийлгэн
Ихэмсэг сүртэй сахина.
Саваагүй ялаа дүнгэнэсээр
Савтай бэхэн дээр суухыг 
Муужгай найз нь үзээд
Муухай гэгч нь хараад
Хайрт эзний минь юманд 
Хамаагүй халдсан чамайг
Хайрлаж би өршөөхгүй 
Харж байгаарай чи гээд 
Хурц хумсаа арзайлгаад
Хулгана барих шиг үсрэхдээ
Шилтэй бэхийг нь унагаж 
Ширээн дээгүүр асгажээ...

Холбоотой ном
Сүүлд үзсэн номын түүх