Монголын анхны номын цахим дэлгүүр
Шүүлтүүр
Ном
Эрүүл мэнд, анагаах ухаан
Спорт
Иогийн гарын авлага + CD
Зохиолч: Н.Занди
ISBN: 9789997341754
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 72
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 205x140x5 мм
Жин: 140.0 гр
Үлдэгдэл: Одоохондоо үлдэгдэл байхгүй
Үндсэн үнэ: 18,800₮
Төлөх үнэ:
18,236₮
Онлайн хөнгөлөлт (3%)
Улаанбаатар хот дотор 38,000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.

Эрүүл байхад дасгал хөдөлгөөн, тэр дундаа иогийн дасгалын ач холбогдол хэмжээлшгүй их юм. Иогоор хичээллэхийг хүсч байгаа ч юунаас, хэрхэн эхлэхээ мэдэхгүй тээнэгэлзэж, иогийн сургалтанд хамрагдах цаг зав, нөхцөл хараахан бүрдээгүй, иогоор гэртээ хичээллэхийг хүсч байгаа хүмүүст зориулан энэхүү иогийн анхан шатны авлагыг дүрс бичлэгийн хамт толилуулж байна. 
Гарын авлагад биеийн бүхий л хэсэгт жигд ачааллыг өгөх, ямар ч насны хүн хийх боломжтой, дотор эрхтнүүдэд иллэг болох энгийн боловч үр дүнтэй иогийн асануудыг сонгож оруулснаас гадна нүүрний иогийг багтаасан болно. Эдгээр асанууд нь ахар сүүлнээс толгойн орой хүртэл биеийн гол шугамын дагуу байрлах үндсэн долоон хүрдийг идэвхижүүлэх замаар дотоод шүүрлийн булчирхайнуудын ялгаралтыг тэнцвэржүүлж, сэтгэлийн хөдөлгөөнийг тогтвортой болгож, сэтгэл санааг тайвшруулан, биеийг эрүүлжүүлэх нөлөө үзүүлнэ.

Холбоотой ном
Сүүлд үзсэн номын түүх