Монголын анхны номын цахим дэлгүүр
Шүүлтүүр
Ном
Спорт
Намтар, дурсамж
Би сэтгэдэг болохоор тоглодог
Зохиолч: Андрей Пило
Орчуулагч: Г. Баярсайхан
ISBN: 9789997840271
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 138
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 175x175x8 мм
Жин: 246.0 гр
Үлдэгдэл: Номны үлдэгдэл харах
Үндсэн үнэ: 12,000₮
Төлөх үнэ:
11,640₮
Онлайн хөнгөлөлт (3%)
Улаанбаатар хот дотор 38,000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.

"Андреа, бид нар Хюнтелаар гэж залуутай гэрээ байгуулчихлаа. Чи үлдэлгүй горьгүй" 

Силвио Берлускони ийн хэлээд дүүрэн статистик өрсөн хуудас цаас цүнхнээсээ гарган сарвайлаа. Шаргал үстэй, зүс таних залуугийн зургийг буланд нь хавсаргасан байх аж. Намайг түүнтэй танилцаж байх хооронд "Ноён үзэг" хажуунаас горьдлогын харцаар төөнөж байв. Бид хоёроос өөр хүнгүй Миланеллогийн уулзалтын төв танхимд түгшүүртэй гэмээр анир чимээгүй ноёлно. Хюнтелаарын тухай бодлууд миний толгойд эргэлдэж байлаа. Энэ залуу гоолдож чадна. Бүр машинддаг. Гэхдээ Баллон д"Орт түрүүлэх хэмжээний тоглогч биш. Нэг хэсэг Нидерландад бужигнуулж байгаад Реал Мадридад очоод сураг нь алдарсан санагдаж байна. 

“Тэгээд яах вэ? Андреа?” 

Намайг үлдээж чадахгүй гэдгээ ерөнхийлөгч гадарлаж байсан байх. Асуудал аль хэдийнэ шийдэгдсэн. Боож баглаад машины арын тээш рүү хийчихсэн чемоданыг тэр дахин онгойлгохыг хүсэж байв. Харамсалтай нь надад тэгэх хүсэл, тэнхэл алга. 

2009 оны зун Челсигийн менежер болсон даруйдаа Анчелотти намайг Лондонд урьсан юм. Эцэг хүү, багш шавийн барилдлагатай болохоор би түүний саналыг зөвшөөрч найман сар гэхэд Английн багтай бараг тохиролцоонд хүрчихсэн юм. 

Миний карьерийн хамгийн мартагдашгүй он жилүүд Карлотой хамт өнгөрсөн болохоор тэдгээр мөчүүдийг дахин мэдэрнэ гэж найдсан хэрэг. Өсөн дэвжиж, урагшлахыг хүсдэг тамирчдыг тэр хааш нь чиглүүлэхээ маш сайн мэддэг юм. Тэгээд үүнийгээ нэг их дарамт болгохгүй хийж чаддаг нь гайхалтай. 

 

Холбоотой ном
Сүүлд үзсэн номын түүх