Монголын анхны номын цахим дэлгүүр
Шүүлтүүр
Ном
Сэтгэл судлал
Ерөнхий сэтгэл судлал
Амьдрал оргилд биш бэлд
Зохиолч: Пүрэвсүрэнгийн Буяндэлгэр
Хэвлэлийн газар: Сэлэнгэ Пресс хэвлэлийн газар
ISBN:
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 264
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 205x140x10 мм
Жин: 320.0 гр
Үлдэгдэл: Номны үлдэгдэл харах
Үндсэн үнэ: 20,000₮
Төлөх үнэ:
19,400₮
Онлайн хөнгөлөлт (3%)
Улаанбаатар хот дотор 38,000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.

Яагаад бидний зүрх зүгээр л цохилдог юм бол, яагаад асар том бөмбөрцөг эргэлдэж байдаг юм бол, яагаад аав ээж хоёр бие биеэ хайрласан юм бол, яагаад маргааш байх ёстой гэж... Яагаад... Ийм бодол хүн болгонд бий. Асар олон "яагаад" нь амьдралын үндэс рүү шингээд ямар ч хариу авч чадалгүй уусдаг.

Мундаг хүмүүст муулуулж, мунхаг хүмүүст бишрэгдсэн энэ хувь заяа минь хаашаа юуны учир тэмүүлнэ вэ. Төрсөн нь үнэн болохоор үхэн үхтэлээ л байхыг амьдрал гэдэг юм уу. Эсвэл үхэх нь үнэн юм болохоор төрснөөс хойш амьд байхыг амьдрал гэх ёстой юм уу. Ёстой л "нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүй" гэдэг шиг амьдрах уу. Би энэ хорвоод мэндэлчихсэн үүнд хэн ч буруугуй бас хэн ч зөвдөхгүй. Ойлгож амжаагүй энэ амьдралаа ухаарах шаардлагагүйгээр амьдарсаар байх уу.

Амьд юм бүхэн олширч, үржин тэлдэг. Учир нь ертөнц тэлэх зарчмаар явагддаг. Амьд байгалийг ажиглах юм бол үржих, олшрох, тэлэх, хуваагдах, өсөх зарчмыг баримталж байдаг нь тодорхой. Энэ нь хүнээс огт шаллтгаалахгүй байгалийн цаад учир шалтгаант хууль юм.

Холбоотой ном
Сүүлд үзсэн номын түүх