Монголын анхны номын цахим дэлгүүр
Шүүлтүүр
Ном
Сэтгэл судлал
Ерөнхий сэтгэл судлал
Амжилтын аялал
Зохиолч: Г. Наранбаатар
Хэвлэлийн газар: Амар өргөө ХХК
ISBN: 9789997820877
Хэвлэсэн он: 2017
Хуудасны тоо: 160
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 240x175x15 мм
Жин: 240.0 гр
Үлдэгдэл: Номны үлдэгдэл харах
Үндсэн үнэ: 17,000₮
Төлөх үнэ:
16,490₮
Онлайн хөнгөлөлт (3%)
Улаанбаатар хот дотор 38,000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.

Сэтгэл  зүйчид    амжилтад    хүрэх    хамгийн    чухал    алхмыг • төлөвлөлт  хэмээн   нэгэн  дуугаар  батлах  биз  ээ.   Томоохон амжилт  нь  урьдчилан  төлөвлөж  бодсон  олон  жижиг  зүйлээс  бүрддэг.  Иймд таны зорилгоо биелүүлж, амжилтад хүрэх арга замыг энэхүү ном тодорхойлох болно. Энэхүү аялал таны зорилгодоо хүрэх хамгийн хэцүү, гэхдээ хамгийн чухал хэсэг. Өдөр бүрийн төлөвлөгөөгөө биелүүлж сурах юм бол та амжилтад хүрэх нь гарцаагүй.  "Амжилтын аялал" ном маань нийт 12 сэдэвтэй ба нэг сэдвийг уншиж дуусмагц хөтөч бүхий хүснэгт, төлөвлөгөөт хуанли, тэмдэглэл хуудас үргэлжлэх зэргээрээ онцлог. Ингэхдээ нэг сэдэвтэй холбоотой дээрх зүйлсийг нэг сарын хугацаанд хөтлөн хэрэгжүүлэх ба нийт 12 сарын хугацаанд номтойгоо хамт амжилтын зүг аялах юм.  Мөн номоо уншиж эхлэх үед зөвхөн танд л зориулсан мэт "Мөрөөдлийн жагсаалт" гаргах хэсэг байгаа бол номын төгсгөлд "Таны амжилтын түүх" буюу энэхүү номтой хамт аялсан 12 сарын хугацаанд амьдралдаа гаргасан эерэг өөрчлөлтүүдийг бичих хүснэгт ч бий.  Одоо та амжилтад хүрэх газрын зурагтай боллоо. Өдөр бүр түүнийгээ харж хянаж, нэмж сайжруулж байх хэрэгтэй. Та аялахад бэлэн байна уу?   Ингээд номоо хэрхэн хөтлөх тухай заавартай танилцана уу.

Холбоотой ном
Сүүлд үзсэн номын түүх