Монголын анхны номын цахим дэлгүүр
Шүүлтүүр
Хүүхдийн ном
Хүүхдийн уран зохиол
Адал явдал, аялал
Хөгжөөнтэй туужууд
Зохиолч: Доржийн Гармаа
Эмхэтгэсэн: Л.Түвшинтөгс
ISBN:
Хэвлэсэн он: 2017
Хуудасны тоо: 202
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 205x145x10 мм
Жин: 215.0 гр
Үлдэгдэл: Номны үлдэгдэл харах
Үндсэн үнэ: 10,000₮
Төлөх үнэ:
9,700₮
Онлайн хөнгөлөлт (3%)
Улаанбаатар хот дотор 38,000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.

Монгол Улсад хүүхдийн зохиолоор төрийн шагнал авсан 4 зохиолч байдгийн нэг нь саяхныг хүртэл уран бүтээлээ туурвисаар явсан, манай хүүхдийн нэртэй зохиолч, монголын хүүхдийн зохиолын хаан сэнтийд мөнхөд заларсан нэрт зохиолч МУ-ын төрийн шагналт, СГЗ Доржийн Гармаа гуай минь билээ. Хэвлэгдэн гарсан цагаасаа л өнөөдрийг хүртэл үе үеийн уншигчдыг байлдан дагуулж, цаг хугацааны шүүлтийг даван гарсан мөнхийн бүтээл бол яах аргагүй түүний "Хөгжөөнтэй туужууд" болон "Аав цэцэрлэгт орсон нь" номууд билээ.

Аль ч нийгмийн үед хүүхэд бол хүүхэд л байдаг. Гэнэн, томоогүй, цайлган цагаан сэтгэл, хөөргөн дэвэргэн зан хүүхдээс л гарна.

Амьдран буй ахуй нөхцөл, хөгжлөө дагаад өнөөдрийн хүүхдүүдэд инээдэмтэй, магадгүй хачирхалтай санагдах магад ч гол санаа нь сайн үйлс бүтээх их мөрөөдлөөр жигүүрлэсэн хүүхдийн хөгжөөнтэй, адал явдалтай, заримдаа бүр хөнгөхөн эмгэнэлт тохиолдлуудаар баян энэхүү ном маань эхнээсээ авхуулаад дуусан дуустлаа тэр чигээрээ адал явдал.

Зарим үйл явдал зохиолчийн хүүхэд ахуй насны үнэн бодит үйл явдлаас сэдэвлэгдсэн гэдгийг өөрөө дурссан байдаг.

Холбоотой ном
Сүүлд үзсэн номын түүх