Монголын анхны номын цахим дэлгүүр
Шүүлтүүр
Ном
Уран зохиол
Намтар дурсамж
Путин төрийн хэргийг дэргэдээс нь ажихуй
Зохиолч: Хүберт Зайпель
ISBN: 978-99973-1-565-6
Хэвлэсэн он: 2018
Хуудасны тоо: 404
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 210 x 135 x 30 мм мм
Жин: 455.0 гр
Үлдэгдэл: Одоохондоо үлдэгдэл байхгүй
Үндсэн үнэ: 24,900₮
Төлөх үнэ:
24,153₮
Онлайн хөнгөлөлт (3%)
Улаанбаатар хот дотор 38,000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.

Хүберт Зайпель бол ихээхэн шуугиан тарьсан зурагтын олон баримтат кино найруулан тавьж байсан зохиолч, найруулагч хүн. Тэр бээр 2010 оноос эхлэн Путинтэй олон удаа уулзаж ярилцлага хийж, Оросын ерөнхийлөгчийг дагалдан олон айлчлал, аялалд нь хамт явж байсан бөгөөд түүний тухай зурагтаар хөрөг нэвтрүүлэг ч хийж байв. Spiegel сэтгүүлд бичсэнчлэн тэрээр Оросын ерөнхийлөгчтэй “урхинд оролгүй, нөлөөнд авталгүйгээр” ойр дотно танилцаж чадсан хүн ажгуу. Түүнчлэн Зайпель бол Дмитрий Медведев зэрэг Путиний хань нөхөд болон урьдын олигарх Березовский нарын зэрэг дайснуудтай нь ч олон удаа уулзаж ярилцаж байсан хүн. Зайпелийн энэхүү ном бол Владимир Путин гэдэг бодгаль, түүний амьдрал үйл, тушаал шийдвэрийн талаар олон жилийн турш хийсэн судалгааны ажлын үр дүн юм.
Зохиогч өрнийн ертөнцийн олон нийтийн санаа бодолд голлон нөлөөлдөг (mainstream) хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс огт өөр арга барил, замыг сонгожээ. Жишээлбэл, Путинийг Оросын нөлөөний хүрээг идэвхитэй тэлж өргөжүүлэхийг эрмэлзэж байна гэдэг үнэн юм уу? Эсвэл тэр бээр ерөөсөө л АНУ болон Европын холбооны булаан эзлэх бодлогыг сөрж, хориглон хамгаалж байгаа хүн үү? Ямар ч байсан эдүгээ Брюсселийнхэн мэдээжийн зүйл хэмээн үзэж буй НАТО-г дорно зүгт тэлж өргөжүүлэх ажил үйл нь хүйтэн дайны үед дайсан явсан улс орнуудын 1990 онд хэлцэн тохирч байгуулсан бүхий л гэрээ хэлэлцээрийг зөрчиж байгаа. Түүнчлэн Украины хэрэг явдал яагаад мөргөлдөөнд хүргэв? Хэрэв өрнийн улс гүрнүүд болон Майданы зөвлөл Киевт төрийн эргэлт гарахаас өмнө энх арга замаар шинэ сонгууль явуулахаар тохиролцсон зүйлүүдээ гуйвалтгүй сахин биелүүлсэн бол цус асгаруулсан тэрхүү мөргөлдөөнөөс сэргийлж болох байсан юм биш үү?

Холбоотой ном
Сүүлд үзсэн номын түүх