Монголын анхны номын цахим дэлгүүр
Шүүлтүүр
Ном
Уран зохиол
Орчин үеийн уран зохиол
Өдрөөс үлдсэн зүйл
Зохиолч: Казү Ишигүро
ISBN: 978-99973-1-568-7
Хэвлэсэн он: 2018
Хуудасны тоо: 276
Номын хавтас:
Номын хэмжээ: 210 X 135 X 15 ММ мм
Жин: 410.0 гр
Үлдэгдэл: Одоохондоо үлдэгдэл байхгүй
Үндсэн үнэ: 19,900₮
Төлөх үнэ:
19,303₮
Онлайн хөнгөлөлт (3%)
Улаанбаатар хот дотор 38,000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.

Казүо Ишигүрогийн хамгийн алдартай, "Бүүкэрийн шагнал"-т Өдрөөс үлдсэн зүйл роман 1989 онд анх Их Британи улсад хэвлэгдэн гарчээ. Хожим 1993 онд энэхүү зохиолоор дэлгэцийн уран бүтээл хийж, гол дүрийг Энтони Хопкинс бүтээсэн нь Оскарын наадамд 8 төрлөөр нэр дэвшин, кино урлагийн сонгодгуудын нэгд тооцогдох болжээ. Нобелийн шагналт Их Британий зохиолч Ишигүрогийн романууд өдгөө дэлхий дахинаа 40 гаруй хэлээр орчуулагдсан байдаг. Зохиолд анхандаа нөлөө бүхий язгууртан лорд Дарлингтоны эзэмшилд байгаад, сүүлд нь дэлхийн хоёрдугаар дайны дараа чинээлэг америк бизнесмен Фаррадейгийн мэдэлд очсон Дарлингтон Шилтгээн эдлэнгийн албандаа туйлын үнэнч шаргуу зүтгэдэг даамал Стивенс болон түүний аж амьдрал, ажил төрлийн тухай голлон өгүүлнэ.

Зохиолын түүхийг гол баатар Стивенс өөрөө хүүрнэх бөгөөд 1956 оны зун өдрийн тэмдэглэл маягаар бичсэн найман тусдаа бичвэртэй. Өдрийн тэмдэглэлдээ Стивенс урьд нь хамт ажиллаж байсан хатагтай Кентоны (энэ зуур гэрлэж хатагтай Бенн хэмээгдэх болсон) амьдардаг Английн өмнөд хэсэг рүү машинаар аялж, тэнд очоод бүсгүйг Дарлингтон Шилтгээнд буцаан авчрахыг зорьж буй тухайгаа тоочин өгүүлдэг. Гэвч энэ бүхний дунд даамал хэмээх ажлын тухай дурсамж, эргэцүүлэл ихээхэн хэсгийг эзэлнэ. Стивенсийн уран яруу үг хэллэг болон сэтгэл татам байдал нь уншигчдыг яах ийхийн зуургүй л цааш хөтөлнө. Гэхдээ уншигчдад харуулах гэсэн түүний өөрийн дүр төрх яваандаа улам ч эргэлзээтэй, ээдрээтэй болдог. Яв цав найруулга, нарийн нямбай бичсэн эргэцүүллүүдийн ард нэгээр ч зогсохгүй учир битүүлэг олон зүйл нуугдан буйг уншигчид ч удалгүй таамаглаж эхэлнэ. Энэ бол нэгдүгээрт, түүний хуучин эзэн, нацизмыг бишрэн дагагч, дайны үеэр болон түүнээс ч өмнө өдүүлсэн бүхнээсээ болж нэр хүндээ алдсан лорд Дарлингтоны улс төрийн намтар, хоёрдугаарт хэн хэнийх нь хувьд зөвхөн ажил төрлийн холбоо төдий зүйл биш байсан нь яваандаа илэрхий болох Стивенс ба хатагтай Кентон хоёрын харилцаа юм. Эзэн Фаррадейгийнхаа форд машиныг хөлөглөсөн Стивенс Дарлингтон Шилтгээнээс алслагдан холдох тусам л өөртэйгөө нүүр тулж, нэр сүр, төгс төгөлдөр байдлыг ямагт эрмэлзэн зүтгэж ирсэн даамлын сэтгэл оюунд алдагдсан боломжийг эргэн санагалзах харуусал нуугдан буйг сайтар ухаарах ч гэлээ өнгөрсөн цаг хугацааг тэр буцаахыг ер хүсэхгүй.

Холбоотой ном
Сүүлд үзсэн номын түүх