Монголын анхны номын цахим дэлгүүр
Шүүлтүүр
Ном
Уран зохиол
Адал явдал, гэмт хэрэг
Цас
Зохиолч: Орхан Памук
ISBN: 978-99962-77-55-9
Хэвлэсэн он: 2015
Хуудасны тоо: 431
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 202 X 132 X 19 ММ мм
Жин: 435.0 гр
Үлдэгдэл: Номны үлдэгдэл харах
Үндсэн үнэ: 25,000₮
Төлөх үнэ:
24,250₮
Онлайн хөнгөлөлт (3%)
Улаанбаатар хот дотор 38,000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.


Ка хэмээх цөлөгдсөн яруу найрагч Түрэгт эргэн ирээд Карс гээч алсын бөглүү хотыг зорино. Чингэхдээ шашиндаа үнэн сүсэгтэйн учир гэзэг үсээ алчуураар халхалж явдаг охидын гэнэтийн их амиа хорлолтыг сурвалжлах гэсэн хуурмаг шалтгаар түрий барьжээ. Гэвч Каг нөхрөөсөө саяхан салчихаад буй сураг дуулдах, эрт дээрийн сэтгэлт бүсгүй Ипекийнх нь гэрэл гэгээ л тийш ховсдон дуудсан юмсанж.

Тасралтгүй орох их цас, алдалгүй мөшгөх хардлага сэрдлэгийн дундуур туучин явахдаа Ка нэг л мэдэхнээ Ипекийн хуучин нөхрөөс эхлээд ихээхэн харизматик алан хядагч хүртэл олон хүний онцгой эрх ашгийн төв болчихсон яваагаа сүүлд ухаарна. Дарагдаж удсан авьяас билиг гэнэтийн их баяр хөөртэй хамт сэргэн ирнэ. Театрын үдэшлэг аллага хядлага болохдоо тулна. Бурхныг оллоо гэтэл төлөөсөнд нь бүх зүйлээ алдаж таарна. Ерөөс сэтгэл уярам, егөөтэй, оюун санааны түгшүүр зовнилоор нөр цуурайлсан Цас роман бидний бүгдийнх нь эдүгээ ахуйтай асар их хамаатай зохиол юм.

Холбоотой ном
Сүүлд үзсэн номын түүх