Монголын анхны номын цахим дэлгүүр
Шүүлтүүр
Ном
Уран зохиол
Өгүүллэг. Түүвэр зохиол
Хар захын гудамжны спиноза
Зохиолч: Б. Баясгалан
ISBN: 978-99962-55-63-2
Хэвлэсэн он: 2017
Хуудасны тоо: 329
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 190 X 125 X 22 ММ мм
Жин: 325.0 гр
Үлдэгдэл: Номны үлдэгдэл харах
Үндсэн үнэ: 20,000₮
Төлөх үнэ:
19,400₮
Онлайн хөнгөлөлт (3%)
Улаанбаатар хот дотор 38,000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.


"Зүүдний арван шөнө" зохиолоос


Нэг ийм зүуд зүүдлэв.Би зургаан настай нэг хүүхэд үүрчихсэн явж байх юм. Миний өөрийн хүүхэд гэдэг нь илэрхий. Гэвч хамгмйн хачирхалтай нь яаж, ямар учраас гздгийг нь мэдэхгүй ч би тэр хүүхдийн сохрыг бас буддын лам шиг мөлийтөл нь хуссан халзан толгойтойг мчдэж байлаа. Түүнээс нүд нь хэзээ сохорсныг асуутал "Өө, аль эртннн явдал даа" гэж хариулав. Дуу хоолой нь хүүхдийнх шиг атлаа хариулж буй байдал нь цаанаа л том хүн шиг, харин үг хэллэг нь энэ хоёрын тэхий дундуур сонсогдов. Хоёр талаар минь цагааи будаамы талбай хөхрөн дуниартана. Урдах зам даанч нарийхаи. Харанхуйн дундуур хааяа нэг цас цагаан дэглий алав хийн нисээд өнгөрнө.


"Бид хоёр будааны талбайд ирчихэж ээ дээ" гэж нуруун дзэрх хүү маань хэллээ.


Би түүн рүү толгойгоороо эргэн хараад "Чи яаж мэдээ вэ?" гэж асуув.


"Дэглийн ганганаанаар мэдсэн юм аа."


Хүүг ингэж хэлэв үү, үгүй юу, хаа югтэйгээс цагааи дэглий хоёронтоо ганганах нь дуулдлаа.


Тэр уг нь миний хүү ч түүнээс би жийрхэж эхлэв. Тийм амьтныг нуруундаа үүрч явахад юу тохиолдохыг хэн мэдэх билээ. Ингэж бодоод би сайх жаалыг нуруунаасаа аваад шидчих газар юусан билээ хэмээн орчин тойрноо сэм ажтал тэртээд захгүй ой харлан шуугьж харагдав. Намайг тийн мунгинах зуурт ар нуруунаас минь хачин зэвүүнээр инээх дуу хадлаа...

Холбоотой ном
Сүүлд үзсэн номын түүх