Монголын анхны номын цахим дэлгүүр
Шүүлтүүр
Ном
Уран зохиол
Орчин үеийн уран зохиол
Тахлын үеийн дурлал
Зохиолч: Габриель Гарсиа Маркес
ISBN: 978-99973-1-589-2
Хэвлэсэн он: 2019
Хуудасны тоо: 478
Номын хавтас: Хатуу, супер
Номын хэмжээ: 216 X 146 X 38 ММ мм
Жин: 645.0 гр
Үлдэгдэл: Номны үлдэгдэл харах
Үндсэн үнэ: 24,900₮
Төлөх үнэ:
24,153₮
Онлайн хөнгөлөлт (3%)
Улаанбаатар хот дотор 38,000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.

Нобелийн шагналт зохиолч Габриель Гарсиа Маркесын “Тахлын үеийн дурлал” ном анх нь 1985 онд хэвлэгдэн гарчээ. Энэхүү романаас бид хайрын хамгийн өндөр дээд, хүндлэм байдлыг ч, адгийн, шившигтэй байдлыг ч аль алийг нь харна; залуусын хайр дурлал, идэр насныхны бас өтөл насныхны хайр дурлалтай бүгдтэй нь таарна. Ихэнх зохиолчид, бүр алдарт зохиолчид ч хүртэл зохиол бүтээлдээ хайрын зөвхөн нэг талыг барьж авах нь элбэг бол Маркес харин Тахлын үеийн дурлал романаараа нэг ёсондоо роман хэлбэрээр хүүрнэсэн, хайрын лавлах толийг бүтээсэн гэж хэлж болох юм.


Энэ роман бол зохиолч Габриель Гарсиа Маркесын бичиж туурвих эгнэшгүй чадвар, уран сэтгэмж, хошигнол, цэцэн цэлмэг үг хэллэг болон уран бүтээлч хүний эрх чөлөө, эр зоригийн илэрхийлэл юм. Зуун жилийн ганцаардал романаа бичсэнээс 18 жилийн дараа, Нобелийн шагналыг хүртсэнээс гурван жилийн хойно уншигч бид түүний ур чадварын охь шимийг дахин амссан нь энэ зохиол билээ.

Романы гурван гол дүр Флорентино Ариза, Фермина Даза болон Хувенал Урбино нар уншигчдын нүдний өмнө тун ч бодитоор биежин харагдаж, хуудас эргэх тусам тэдний оршин буй нийгмийн болон газар зүйн бүхэл бүтэн ертөнц бүрэлдэн бий болдог. Агуу уран зохиол гэдэг ямар нэгэн түүхийг хүүрнэх бус, харин бүхэл бүтэн хийсвэр “ертөнцийг” бүтээдэг хэмээн ямагт батлан ярьцгаадаг. Мэдээж хэрэг, аливаа зохиол бүтээл гэдэг хүмүүний уран сэтгэмжийг өдөөн дэврээж, оюун бодлыг ундруулж төрүүлдгийг ийнхүү зүйрлэн хэлж. Энэ зүйрлэлд үгчилсэн утгаар нь дүйж очих зохиол, зохиолчид байдгийн тоонд Маркес болон түүний Тахлын үеийн дурлал эн түрүүнд багтах нь маргаангүй.

Холбоотой ном
Сүүлд үзсэн номын түүх