Монголын анхны номын цахим дэлгүүр

Бидний тухай

Сайн байна уу? Манай цахим хуудсаар зочлогч эрхэм үйлчлүүлэгч таны энэ өдрийн амгаланг эрье.


“Мир номын их дэлгүүр” нь Улаанбаатар хотод тасралтгүй үйл ажиллагаагаа явуулаад өдгөө 20 жилийн нүүр үзэж байгаа хотын ууган номын дэлгүүр юм.
 Манай салбар дэлгүүрүүд томоохон их дэлгүүр, худалдааны төвд байрладаг учир иргэдийн ихэнх хэсэг тогтмол үйлчлүүлдэг. Тийм ч учраас бид хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн нийлүүлэн, үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэн тэлж, улам сайжруулж ажиллахыг эрмэлздэг билээ.


Одоогоор Улаанбаатар хотод 3 салбар дэлгүүр, онлайн худалдааны www.mirnom.mn сайтаар дамжуулан уншигчдад ном, бараа бүтээгдэхүүнээ хүргэж байна.  
Манай номын дэлгүүрт монголын бүх хэвлэн нийтлэгч газар болон зохиолч, орчуулагч нарын олон мянган ном байхаас гадна гадаад хэл дээрх ном, сэтгүүлийн хамгийн өргөн сонголттой дэлгүүр юм. 


Салбар бүр  өргөн сонголттой бичгийн хэрэгслийн тасагтай учир та бүхэн нэг дороос өөрт хэрэгтэй ном, бичгийн хэрэгслээ авах боломжтой.

Таны оюунлаг анд, МИР НОМ